Skip links

Санхүүгийн цогц үйлчилгээ

Бид харилцагчдаа эрсдэлээс хамгаалах итгэлт түнш байх бөгөөд олон улсын стандартад нийцсэн үйлчилгээ үзүүлэхээр хичээнгүйлэн ажиллана.

7011 0095
Зөвлөгөө авах

Бидний харилцагчид

Бид салбартаа манлайлагч байх зорилгынхоо төлөө харилцагчидаа цогцоор нь хөгжүүлж, харилцан дэмжин ажилладаг.

Манай үйлчилгээ

Бид үйлчлүүлэгч бүрийн хэрэгцээ шаардлагад нийцсэн уян хатан багц үйлчилгээг тусгайлан үзүүлдэг.

Манай компаний мэргэжлийн чадварлаг ажилтан танд туслахад бэлэн байна.

Түгээмэл асуулт?

Аудит нь холбогдох аливаа хууль, дүрэм, журам, стандартаар тогтоосон хэм хэмжээнд тухайн зүйлс байгаа эсэх талаарх үнэлгээний тухай ойлголт бөгөөд аудитын төрлөөс хамаарч санхүүгийн тайлангийн, дотоод хяналт гүйцэтгэлийн, нийцлийн гэж ангилагддаг.

Монгол улсын Аудитын тухай хуулийн дагуу аудитыг аудитын үйл ажиллагаа эрхэлж буй аудитын хуулийн этгээд, түүнд ажиллаж буй аудиторууд хийж гүйцэтгэнэ.

Санхүүгийн тайлангийн аудитын хувьд Аудиторууд холбогдох санхүүгийн тайлан гэх мэт мэдээлэл нь компанийн санхүүгийн үйл ажиллагаа, байр суурийг үнэн зөвөөр харуулж байгаа эсэхийг баталгаажуулахын тулд дээрх зүйлсийг хянах, дүн шинжилгээ хийх, заавар зөвлөмж өгч хараат бус үнэлгээг хийдэг. Санхүүгийн тайлангийн аудитаар баталгаажсан санхүүгийн тайланг үндэслэн санхүүгийн тайлангийн мэдээлэл хэрэглэгчид шийдвэр гаргалтыг хийж байдаг. Энэ нь олон нийтийн ашиг сонирхлын байгууллагад илүүтэй хамааралтай асуудал бөгөөд тэдгээрийн шийдвэр гаргалтанд чухал нөлөө үзүүлдгээрээ хариуцлага өндөр ажил мэргэжил юм.

  • Зорилгын хүрээнд аудитын тайлан бэлтгэх
  • Аудитын талаар тайлбар тодруулга өгөх
  • Аудитын олон улсын стандартыг дагаж мөрдөх
  • Мэргэжлийн ёс зүйн дүрмийг баримтлах, хараат бусаар ажиллах
  • Луйвар, залилангийн талаар мэдээлэх
  • Ажлын явцад олж авсан аливаа нууцад хамаарах мэдээллийг бусдад мэдээлэх, хувийн зорилгоор ашиглахгүй байх

Аудитын тухай хуульд хариуцлагатай холбоотойгоор “Аудитын хуулийн этгээд нь аудитын дүгнэлтийн талаар өөрийн хөрөнгөөр хариуцлага хүлээнэ”, Компанийн тухай хуульд “Аудитын байгууллага нь өөрийн хийсэн аудитын дүгнэлтээс үүссэн хохирлыг өөрийн хөрөнгөөр хариуцна” гэж тус тус заасан. Тиймээс аудитын буруу дүгнэлт гаргаж тайлан мэдээ хэрэглэгчдэд буруу ташаа мэдээлэл хүргэснээрээ аудиторууд хариуцлага хүлээх эрсдэлтэй тул аудиторууд энэ тал дээр өөрийн боловсрол, мэдлэгийг байнга хөгжүүлж, мэргэжлийн ёс зүй, хараат бус байдлыг өндөр хэмжээнд дагаж мөрдөж байх нь энэ салбарт ажилладаг мэргэжилтнүүдийн гол анхаарч байх зүйл юм.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасны дагуу компанийн гүйцэтгэх удирдлага санхүүгийн тайлангаа үнэн зөв илэрхийлэхийг шаарддаг. Ингэснээрээ хувьцаа эзэмшигчдээс тэдэнд итгэмжлэн хариуцуулсан хөрөнгөтэй хэрхэн харьцсанаа харуулах ёстой. Харин аудиторуудыг эдгээр санхүүгийн тайлангуудыг компанийн захирлуудад зориулж бэлтгээд, эргэн санхүүгийн тайлангуудыг баталгаажуулах боломжгүй, эс бөгөөс тэд өөрсдийн хийсэн ажлынхаа талаар захирал, хувьцаа эзэмшигчдэд тайлагнах болно.

Тиймээ. Аудитын үйл ажиллагааны чанарыг Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт (ММНБИ), Сангийн яам, Үндэсний болон орон нутгийн аудитын газар, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг тусгай зөвшөөрөл олгох, цуцлах эрх бүхий байгууллагуудаас хөрөнгө оруулагчид болон олон нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, салбар болоод мэргэжлийн нэр хүндийг хамгаалах зорилгын хүрээнд тогтмол хугацаанд хяналт тавин ажилладаг.

Аудитын тухай хуулийн дагуу санхүүгийн тайландаа заавал аудит хийлгэх байгууллагууд байгууллагын үйл ажиллагааны чиглэлээс хамаарч харилцан адилгүй байдаг. Хувьцаат компаниуд хувьцаа эзэмшигчдийн хурлаас хоёр ба түүнээс доошгүй долоо хоногийн өмнө, өөрчлөн зохион байгуулагдаж буй компаниуд өөрчлөлт эхлэхээс нэг сарын өмнө, банкны байгууллагууд дараагийн санхүүгийн жилийн 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор, бусад байгууллагууд дараагийн санхүүгийн жилийн 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор тус тус санхүүгийн тайлангийн аудитыг хийлгэсэн байхаар хуульчилсан байдаг.

Зөвлөгөө авах

Бид таны санхүүгийн найдвартай зөвлөгч байх болно.

This website uses cookies to improve your web experience.