Захирлын мэндчилгээ

Сайн байцгаана уу, Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

        Манай компани 2005 онд анх байгуулагдсан цагаас хойш байгууллагынхаа эрхэм зорилгын дагуу аудит, хяналт баталгаажуулалтын үйлчилгээгээ өндөр чанартай, найдвартай, хүртээмжтэйгээр үзүүлж ирлээ.

Бид өнгөрсөн хугацаанд ажилдаа идэвхи зүтгэл гарган ажилласны хүчинд ажлын арвин их амжилт гарган ажилласан нь манай компанийн ажиллагсад, хамтран ажилладаг байгууллагууд болон  харилцагч та бидний хамтын ажиллагааны үр дүнг илэрхийлж байгаа хэрэг мөн. Цаашид ч та бидний хамтын ажиллагаа улам бүр өргөжин амжилтын оргилд хамтдаа хүрнэ гэдэгт итгэлтэй байна.

Бид та бүхэнд идэвх санаачилгатай үйл ажиллагаа, өргөн цар хүрээтэй, найдвартай санхүү, аудитын цогц үйлчилгээг санал болгож таныг зорилгодоо хүрэх үйлсэд хамтран ажиллахад үргэлж бэлэн байх болно.

Та бүхний ажил үйлс, амьдралд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 Хvндэтгэн ёсолсон,

“Нийслэл-Аудит” ХХК-ийн Захирал

Т.Сугарсүрэн