БИДНИЙ ТУХАЙ

КОМПАНИЙН ТАНИЛЦУУЛГА

Манай компани 2005 онд аудитын үйл ажиллагаа явуулах чиглэлээр байгуулагдсан. Бид үйл ажиллагаагаа Монгол улсын нягтлан бодох бүртгэлийн болон Аудитын тухай хууль, Санхүүгийн тайлагнал ба Аудитын олон улсын стандартыг мөрдлөг болгон мэргэжлийн ёс зүйн шаардлагад нийцүүлэн   бие даасан хараат бус байдалд явуулдаг.

 БИДНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО:

Харилцагчдынхаа итгэлтэй түнш байж тэднийг эрсдлээс хамгаалах, олон улсын  жишиг стандартад нийцэж  чанарыг эрхэмлэсэн санхүүгийн иж бүрэн цогц  үйлчилгээг үзүүлэх”

ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ:

  • Аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл Дугаар 052-2005
  • Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл Дугаар 081100093
  • Даатгалын байгууллагад аудит хийх эрх Дугаар 5/13

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ:

  1. АУДИТ БА БАТАЛГААЖУУЛАЛТ
  2. ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ
  3. НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН АУТСОРСИНГИЙН  ҮЙЛЧИЛГЭЭ
  4. ҮНЭЛГЭЭ
  5. СУРГАЛТ

БОЛОВСОН ХҮЧИН:      

Төрийн захиргаа, олон нийт, хяналтын болон улсын үйлдвэрийн газар, аж ахуйн нэгж,  бизнесийн байгууллагад  санхүүгийн албаны дарга, ерөнхий болон тооцооны  нягтлан бодогч, дотоод хяналтын мэргэжилтэн,  аудитороор 2-40  жил ажилласан ажлын дадлага туршлагатай гадаад дотоодын их дээд сургуулиудыг төгсгөж, мэргэжил дээшлүүлсэн Монгол улсын мэрэгшсэн нягтлан бодогчид,  татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчид,   эдийн засгийн ухааны докторант, магистр бакалаврын  зэрэг цолтой ажилтнууд та бүхэнд үйлчилнэ.

Бүрэлдхүүн

Нийт ажилтны тоо    14

  • Аудитор                     5         Хугацаагүй эрхтэй МНБ-2, 5 жилийн эрхтэй МНБ-3
  • Мэргэжилтэн              2         Бакалавр зэрэгтэй
  • Аудиторын туслах     3         Бакалавр зэрэгтэй
  • Гэрээт аудитор          4         Хугацаагүй эрхтэй МНБ-2, 5 жилийн эрхтэй МНБ-2

Бид дараахь  салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд Аудитын болон бусад үйлчилгээ үзүүлж байна. .

  • Төрийн захиргаа удирдлага, төрийн үйлчилгээний байгууллага
  • Уул уурхайн олборлолт болон  хайгуул
  • Олон нийтийн байгууллага
  • Даатгалын байгууллага
  • Жижиглэнгийн болон бөөний худалдаа
  • Соёл урлаг
  • Харилцаа холбоо
  • Банк санхүү, хадгаламж зээлийн хоршоо
  • Сургууль цэцэрлэг боловсролын байгууллага
  • Агаарын болон бусад тээвэр зуучлалын компаниуд
  • Шашны байгууллага
  • Эмийн үйлдвэрлэл худалдаа
  • Эрчим хүчний үйлдвэрлэл, дулаан цахилгааны  түгээлт, ус суваг, орон сууц ашиглалтын   байгууллагууд
  • Барилгын үйлдвэрлэл, засвар үйлчилгээний компаниуд
  • Төрийн өмчийн болон хувийн эмнэлгүүд